Удирдагч Ким Чон Ун төлөөлөгчөө Хятад руу илгээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Умард Солонгосын удирдагч Ким Чон Ун өөрийн шадар туслахаа Хятадруу илгээлээ хэмээн Умард Солонгосын Төрийн Мэдээллийн төв агентлагаас лхагва гарагийн өглөө мэдээлжээ.

Умард Солонгосын Ардын Армийн Улс Төрийн Төв Товчооны захирал Чой Рион Хай нь Умард Солонгосыг төлөөлөн Хятадад айлчилж байна.

Өнгөрсөн оны 12-р сард пуужин харваж, мөн энэ оны 2-р сард цөмийн туршилт хийснээс хойших Умард Солонгосын засгийн газрын томоохон албаны хүмүүсийн анхны албан ёсны айлчлал болж байна.

Ажиглагчид  Чой Рион Хайг Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зөөлрүүлэх хэлэлцээр хийх байх гэж таамаглаж байна.
Умард Солонгос сүүлийн хэдэн 7 хоногт нэлээд чангатгаад байгаа Хятадын харилцааг дахин шинээр тогтоохыг эрмэлзэж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top