Япон, Хятад, Өмнөд Солонгосын оюутнууд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Япон, Хятад, Өмнөд Солонгосын оюутнууд өөрийн улсуудын хамтын ойлголцлыг сайжруулахын төлөө санаа бодлоо илэрхийлэх тэмцээн зохион байгуулж нэгдэцгээлээ.

Өнгөрсөн мягмар гарагт Сөүл хотод 3 улсын нийт 11 баг энэ тэмцээний эхний шатанд оролцжээ.
Сөүлийн Үндэсний Их сургуулийн баг бусад багийн залуусдаа алс холын арал дээр хэрхэн амьд үлдэх талаар гаргасан төлөвлөгөөгөө өгчээ. Энэ үйл ажиллагааг 3 улсын телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.

Тэмцээнд оролцогчдын хэлснээр бол үзэгчид 3 улсын хамтын ажиллагаа ямар чухал болохыг сурч мэдэж авах шаардлагатай юм байна.
Тэмцээний эхний шат нь ирэх сард Токио болон Бээжин хотод үргэлжлэн зохион байгуулагдаж эцсийн шатанд үлдсэн 3 баг ирэх 7-р сард Сөүлд өрсөлдөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top