АНУ-ын Алабама мужид үл мэдэгдэх өвчний улмаас хоёр хүн нас баржээ. Тэд энэ өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн долоон хүний хоёр нь байв. Эмч нар өвчний шинж тэмдэгийг халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байгааг онцолж байсан ч уг өвчнийг оношилж чадахгүй байгаа аж. Түүнчлэн долоон хүний нэгээс нь “гахайн ханиадны вирус” илрүүлсэн бөгөөд уг өвчний шинж тэмдэг уг вирурсээс үүдэлтэй эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Эмч нар өвчтөнүүдээс янз бүрийн шинжилгээ авсан бөгөөд тэдгээрийг цаашид судлахын тулд Эмгэг судлал, хяналтын урьдчилсан төв рүү илгээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )