Нярай хүүхдийн хуурай сүүг хуурамчаар үйлдвэрлэдэг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Нярай хүүхдийн хуурай сүүг Хятадад Швейцарийн "Херо" групп хуурамчаар үйлдвэрлэж байсан нь илэрчээ. Энэ явдал нь Хятад эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлэхээс гадна, Швейцарийн "Херо"брэндийн нэр хүндэд сэв суулгасан хэрэг болжээ. "Xile Lier" пүүс бүтээгдэхүүний саван дээрх хүчинтэй хугацааг өөрчилж, харьцангуй хямд үнээр хөхүүл хүүхдүүдэд зориулсан сүү гэсэн нэрийдлээр худалдаалдаг байж. Уг сүү нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хуурай сүү, тэжээлийн бодис байсан нь тогтоогдсон байна. Тус улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ноцтой хэргүүд тогтмол гардаг. Харин хөхүүл хүүхдэд зориулсан хуурай сүүний асуудал 2008 онд хүүхдийн сүүнд меламин хийж зургаан хүүхдийг үхэлд хүргэж, 300 мянга гаруй хүүхдийг архаг хууч өвчтэй болгосон дуулиант хэрэг дэгдэж байсан. Ийнхүү хуурамчаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалж байсан "Xile Lier" корпорацийн удирдлагуудад эрх баригчид хатуу шийтгэл оноохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top