Сүхээр зэвсэглэсэн зэрлэг, бүдүүлэг 2 эрэгтэй Лондон хотын гудамжинд гэгээн цагаан өдрөөр аллага үйлджээ. Зэрлэг алуурчид “Бид агуу хүчтэй Аллахыг барьж тангараглья, биднийг дангаар нь орхихоос нааш хэзээ ч тэмцлээ зогсоохгүй. Исламын шашинтнууд өдөр бүр үхэж байгаа болохоор бид үүнийг хийсэн” гэж Лондон аялагаар хэлж орилж байжээ. хэргийн газар дээр очсон сэтгүүлчийн камерт энэ нь бичигдэн үлдсэн бөгөөд хэрэгтнүүдийг шархлууж байж барьжээ. Тэднийг цагдаагийн ажилтнуудын өндөр хамгаалалт, хяналтан дор эмнэлэгт хүргэсэн байна. Эл аймшигт үйл явдлыг Британийн Ерөнхий сайд Девид Камерон террорист халдлага хэмээгээд цаашид бид алан хядагч нартай зууралдахгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Angli tsergiig udriin tsagaar olnii gazar tolgoig tasddaj alsan gsn. bbc deeres delgerengui unshla. ewguiin.