Оросын панк хамтлаг “Pussy Riot” хамтлаг шашны үзэл сурталыг гутаан доромжилж, Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн хэргээр хамтлагийн гишүүдэд хорих ял оноосон билээ. Тэгвэл хамтлагийн гишүүн Мария Алехина шоронд өлсгөлөн зарлаад байгаа аж. Мария Алехина нь өнгөрсөн наймдугаар сард Оросын үнэн алдартны шашны сүмд хамтлагийнхаа бусад охидын хамт дуулж, бүжиглэснийхээ төлөө Березники хотын шүүхээс хоёр жил шоронд хорих ял сонссон билээ.
Харин Мария Алехина өөрийг нь өршөөлд хамрагдахыг хориглосныг эсэргүүцэн ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа аж. Хамтлагийн бусад гишүүдийн хувьд бүгд адилхан ял сонссон боловч өнгөрсөн аравдугаар сард Екатерина Самуцевич суллагдсан билээ. Москвагийн шүүхээс түүнийг шуугиан тарьсан хамтлагийн үзүүлбэрт голлох үүрэг гүйцэтгээгүй гэдэг шалтгаанаар өршөөл үзүүлэн сулласан байна.
Сэтгэгдэл ( 0 )