Жулианна Мур дахин хүүхэдтэй болохыг хүсэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Холливудын нэрт жүжигчин, үзэсгэлэнт Жулианна Мур өдгөө 52 насны босгыг алхаад буй. Тэрбээр жүжигчний карейрынхаа талаар болон сонирхолтой ярилцлагыг “DuJour” сэтгүүлд өгчээ. Тус сэтгүүлийн ирэх сарын 11-ний дугаарт хэвлэгдэх ёстой ч ковер зургууд нь аль хэдийн хэвлэлүүдээр цацагдаад эхэлсэн байна. Тэрээр гайхалтай жүжигчин төдийгүй тансаг эдлэлд дуртай нэгэн. Түүнд шинэ кинонд тоглох санал ирсэн бөгөөд олон сая ам.долларын гэрээтэйгээр  хамтарч ажиллаж байгаа аж.

Мөн дахин хүүхэдтэй болж өнөр өтгөн айлын эзэгтэй болохыг хүсч байгаагаа “Online Mail”-д онцолжээ. 2003 онд өөрөөсөө есөн насаар ах найруулагч Барт Фрейндлихтэй гэрлэсэн бөгөөд тэд Лив, Калеб нэртэй охин, хүүтэй гэнэ. Жулианна Мур үүнээс өмнө жүжигчин, найруулагч Жон Гулд Рубинтэй 1986 онд гэрлэсэн ч тэд  1995 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top