Польш улсад 33 настай нэгэн эр ажлын байран дээрээ чулуу бутлагч машинд нүүрээ дайруулж доод эрүү нь бяцран маш хүнд бэртжээ. Түүний нүүрний яс нь дахин сэргэх боломжгүй байсан тул Польшийн Хорт Хавдар Судлалын төв институтад хандаснаар нүүр болон нүүрны яс шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна. Мэс заслын үеэр түүний нүд, хамар, эрүү, тагнай болон нүүрний бусад хэсгийг зассан бөгөөд мэс засал 27цаг үргэлжилжээ.
Эмч нар үүнийг Польшийн хамгийн анхны нүүр шилжүүлэн суулгах мэс засал байсан ба донор нь ч хурдан олдсон гэж хэлж байна.
Нүүр шилжүүлэн суулгах мэс засал нь маш хэцүү ер бусын мэс засал байдаг бөгөөд донор олоход хэдэн сар, бүр хэдэн жилийн ч хугацаа шаарддаг юм байна.
Одоо өвчтөн мэс заслын дараах хяналтад байгаа ба компьютер томографийн зураг дээр түүний гавлын яс хүнд гэмтсэнийг харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
iim mes zasliig xiilgex ymsan.
polshiin emch nar sain shuu polshid olon mongol emch tedentei gar niiluulen amjilttai ajillaj bn