“Ниссан” компани 841 мянган машинаа эргүүлэн татжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Ниссан” компани 841 мянган машинаа эргүүлэн татах болсон тухайгаа мэдээлжээ. Учир нь тэдгээр машинуудын жолоог гажигтай үйлдвэрлэсэн байна. Эдгээрийн 133869 нь Ниссан Майкра маркын машин аж. Тус компанийн мэдээлснээр жолооны хэсгийн боолтуудыг сайтар чангалаагүй учраас осол гарах магадлалтай хэмээн үзжээ. Тэд буцаагдсан машинуудынхаа боолтыг чангалаад жолоог нь дахин угсрахад ердөө 15 минутын л ажил гэжээ. 

Одоогийн байдлаар гажигтай жолоотой хийгдсэн машинаас болж осол бүртгэгдсэн тохиолдол гараагүй байна. Энэ сарын эхээр тус компани мөн 500 мянга гаруй машинаа эргүүлэн татаж хэрэглэгчийн аваарын уутны депектийг нь засчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top