Хүчтэй хар салхинд дайруулж орон гэргүй болсон иргэдийн шинээр барих байшингийн дэргэд байгалийн гамшгаас хоргодох байр нэмж барих санал гаргасан байна.
Одоогийн байдлаар 56 мянган айл өрхийн шинээр байшин барихаар төлөвлөөд байгаа ба гамшгаас хоргодох байр нь айлуудын гараж доор байрлах аж. Хоргодох байрны үнэ өртөгийн тухайд нэг айлд л гэхэд 4000 $ зарцуулах тооцоо гарчээ. Хар салхинд өртсөн Плаза Тоуерын дунд сургууль болон Бриарвүүд дунд сургуулиуд нь ямар нэгэн хоргодох өрөө, байргүй байсан гэж албаны хүмүүс ярьж байна.
Мур болон Окла хотын зарим оршин суугчид өөр хот руу дүрвэж сүйрлийн дараа эргэн ирж байгаа боловч орон гэрээс нь үлдсэн эд зүйлсийг нь дээрэмчид тоносон байна. Түүнчлэн Оклахома хотын Эрүүл мэндийн албаны хүмүүсийн мэдээлснээр 200 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж 24 хүн амиа алдсан ба үүнээс 10 нь хүүхэд байсан хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Үндэсний цаг уурын алба энэхүү хар салхины хүчийг тооцоолоод Фүжитагийн ангиллаар F5 буюу Хирошимад хаясан атомын бөмбөгтэй энэ тэнцэхээр түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхи байсныг тогтоожээ. Мөн далайн шуурганаас ч илүү хүчтэй, дэлхий дээрх хамгийн хүчтэй хар салхи байсан ба хурд нь 90-94 м/с байсан хэмээн тогтоосон аж. Гэвч зарим цаг уур судлаачдын тооцоогоор бол Хирошима дээр хаясан шиг атомын бөмбөгийг 600 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүчтэй байсан хэмээн байгаа юм. Ямар ч байсан эл хүчтэй хар салхины уршгаар Охлахома хотын Даатгалын Албаны урьдчилсан тооцоогоор бол сүйрлийн хэмжээ нь 2 тэрбум ам.доллар орчим болоод байна гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )