Оросын Санкт Петербург хотод буддын шашинтнууд Бурхан Буддагийн нирваан дүрийг олсон өдрийг тэмдэглэхээр бэлдэж байна. Санкт Петербург хотын Дацан Гүнцэйчойна сүмд 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 өдрийн турш мөргөл хийх гэнэ.
Санкт Петербург хотын хууль тогтоох байгууллагын орлогч дарга Витали Миланов гадна талбайд хурал цуглаан хийхийг хориглосон боловч энэ сүмийн тэргүүн лам Буда Бадмаев нь түүний эсрэг үг хэлж чадах цорын ганц шашны төлөөлөгч учраас үүнийг эсэргүүцсэн байна. Оросын буддистууд нь эрх баригчдыг эсэргүүцдэггүй, маш тайван хүмүүс байдаг аж. Хэдэн жилийн өмнө Улаан-Үдийн лам нар ерөнхийлөгч Дмитрий Медведевийг бясалгалын гол бурхан Цагаан Дарь эх хэмээн зарлан тунхаглаж байжээ. Харин Санкт Петербургийн буддистууд улс төрөөс ангид бие даасан байдлаар байхыг илүүд үздэг байна.
Сэтгэгдэл ( 0 )