Хатан хааны цэрэг алуурчны гарт амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Лондон хотод харгис алуурчны гарт амиа алдсан залууг Драмер Ли Ригбай гэдэг байсан бөгөөд дөнгөж 25 настай байжээ. Тэрээр Их Британийн Фусилирсийн Хатан хааны цэргийн 2-р батальоны цэрэг байсан ба 2 настай хүүтэй юм байна. Гэр бүлийнхэн нь түүнийг бага байхаасаа цэрэг болохыг хүсдэг байсан ба байнга л эгч, дүү болон гэр бүлийнхнийгээ хамгаалж явдаг, маш тусархаг, томоотой залуу байсан хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Драмер Ли Ригбайн амийг зэрлэгээр хөнөөсөн 2 этгээдийг Лондонгийн цагдаа нар баривчилсан ба мөн энэ аллагад холбоотой өөр 2 этгээдийг ч илрүүлж барьсан байна.

Гэмт хэрэгтнүүдийн нэг нь лалын шашинтны тэмцэгч Майкл Адеболажо гэх этгээд байсан ба хамгаалалтын албанд ажилладаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top