Нигерийн хойд хэсгийн хотуудад өчигдөр террорист этгээд хоёр удаа бөмбөг дэлбэлснээс 2 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртжээ. Амиа алдагдсдын 20 нь цэргийн албан хаагч, гэмтэж бэртсэн 16, үлдсэн 14 нь энгийн иргэн байсан аж. Эхний халдлага Агадез хотын цэргийн баазад, сүүлийнх нь Арлит хот дахь үйлдвэрийн ойролцоо болжээ. Хоёр хотод амиа егүүтгэн бөмбөг дэлбэлсэн бүлэг этгээдүүд хоёулаа Toyota 4X4 машинд их хэмжээний тэсрэх бодис хаясан байжээ. Нигерийн Батлан хамгаалахын яам халдлагыг Баруун Африкийн “Ариун дайн ба нэгдлийн төлөөх хөдөлгөөн” бүлэглэлтэй холбоотой хэмээн үзжээ. Тус бүлэглэлийг алан хядах Аль Кайдагийнхантай холбоотой хэмээдэг аж.
Сэтгэгдэл ( 0 )