“Натурал Ньюс” боловсролын мэдээллийн веб хуудсанд ярилцлага өгсөн Ибу Робин Лим нь Индонезийн Бали мужийн “Буми Сехат” төрөх эмнэлгийг үүсгэн байгуулагч, дэлхийд алдартай эх баригч эмч юм. Тэрбээр жилд 600 гаруй хүүхэд эх барьж авдаг бөгөөд төрөлтийн үеэр хүйн болон генийн өөрчлөлтийн талаар хийсэн ажиглалт, судалгааныхаа талаар ийн ярьсан байна.
"Хэдэн долоо хоногийн өмнө би сүүлийн 15 жилийн туршид ногоон хоолтон байсан нэгэн эмэгтэйтэй уулзсан юм. Түүний 4 дэх хүүхэд нь эрүүл төрсөн боловч хүй нь хавтгай, 4-5 см урттай туузан хорхой шиг хэлбэртэй, сав руугаа орж нийлсэн таван ширхэг тусдаа, маш нимгэн жижигхэн савтай байсан байна. Бид хэд хэдэн богино хүйтэй төрөлтийг харж байсан ба энэ тохиолдолд бүгдээрээ хэвийн бус, гаж жирэмслэлт байсан.
Өнгөрсөн 7 хоногт 12 цагийн дотор таван хүүхэд шинээр төрсөн ба тэдний 2 нь хэвийн бус жирэмслэлттэй байсан. Төн түүнчлэн 5 хоногт 1 хүүхэд хүйнээсээ болж эндсэн, 1 нь хийсвэр хагалгаа хийлгэж төрсөн байна. Өнөөдөр хүйн өөрчлөлттэй холбоотой асуудлаас болоод төрөхийн эндэгдэл маш их гарч байна.
Хээлтэй хулгана тэжээж генийн өөрчлөлт хэрхэн гарах талаар туршилт хийж үзэхэд нэгэн үеийн амьтны үр төл түүний бүх эрхтэн, эд эсүүд нь өөрчлөгджээ.
Та намайг яагаад эхийн эхэст санаа зовоод байсныг ойлгож байгаа байх. Хүйн өөрчлөлт, эхэсийн өөрчлөлт, хэвийн бус байдал нэмэгдэж байгааг олж мэдэхээс өмнө би энэ талаар огт ярьдаггүй байсан. Индонезид маш олон эмэгтэйчүүд өдөр тутмын хоол хүнсэндээ генийн өөрчлөлттэй буурцагтай бүтээгдэхүүн хэрэглэдэгээс тэдний үр удамд мөн ийнхүү генийн өөрчлөлт гарч эхэлж байгаа нь биднийг гайхшруулж байна.
Индонезийн эмэгтэйчүүдэд тохиолдоод байгаа эхэсийн өөрчлөлтөд хүнс тэжээлийн дутагдал, агаарын бохирдол, генийн өөрчлөлттэй буурцаг гэсэн гурван гол хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Эцэст нь хэлэхэд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн эхийн урагт сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл зовж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Manaid bas buurtsgaar hoollodog tsagaan hoolton gj uursdiiguu nerlesen nuguu talaar uursdiiguu bolon ur huuhdee ergen toirniigoo horduulagch nar bas bgaa shuu ard tumeen