АНУ-ын албаны хүмүүс нэлээд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог кофэйны аюулгүй байдлыг судалж үзжээ.
Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар кофэйн нь дэлхий дээрх хамгийн ихээр сэтгэцэд нөлөөлдөг бодис болохыг тогтоосон байна. Зөвхөн АНУ-д гэхэд насанд хүрэгчдийн 90 % нь өдөр бүр кофэйныг хэрэглэдэг гэнэ.
Зарим эрдэмтэд кофе нь бусад молекулын исэлдэлтийг зогсоодог, хорт бодисыг устгах чадалтай гэдгээрээ алдартай бөгөөд өдөрт хоёр болон түүнээс дээш аяга кофе уудаг эмэгтэй сэтгэлээр унах нь бага байдаг гэж үздэг байна. Гэхдээ их хэмжээний кофе уух нь холестериныг ихэсгэж, богино хугацаанд даралт ихэсгэдэг болохыг тогтоожээ.
Хэдийгээр энергийн ундаа үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнээ ямар нэгэн муу нөлөөгүй гэж хэлж байгаа боловч түүнийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэснээс болж хордсон тохиолдол гарч байсан байна.
Жонс Хопкинсийн Их сургуулийн эрдэмтэд кофэйнд донтогчдын биеийн байдлыг судалж үзээд толгой өвдөх, ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, булчин шөрмөс өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )