Канны кино наадамыг хэдэн өдрийн турш "түйвээсэн" хуурамч PSY-г хэн болохыг тодруулжээ. 3 хамгаалагч дагуулсан хуурамч дуучин нь Солонгосын дуучин биш харин түүнтэй нүүр царай, биеэрээ маш адилхан Солонгос үндэстэн бөгөөд багадаа Францы иргэнд өргөгдөн очсон тус улсын иргэн Денис гэгч аж.
Тэрбээр 3 настайдаа Солонгосоос Франц улсад өргөгдөн очсон бөгөөд түүний найз нөхөд нь PSY-тай адилхан гэдэг байсан учраас Канны наадмыг ашиглан жаахан ч гэсэн наргиж авахаар шийджээ.
2 өдрийн турш Канны кино наадмын үзэгчид, оддыг хуйлруулсан тэрбээр үе үе ярилцлага өгч, энд тэндхийн арга хэмжээнд оролцож, хүссэн үедээ дуртай газраа нэвтэрч байжээ. Тэр ч бүү хэл дээд зэргийн тансаг "Martinez" зочид буудалд байрлаж, хаалттай үдэшлэг, хүлээн авалтад уригдаж ёстой л монголчуудын хэлдэгээр хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж байжээ. Гэсэн ч түүнийг хуурамч гэдгийг тус наадмыг зохион байгуулагчид олж мэджээ.
Сэтгэгдэл ( 2 )
sergelen zaluu bna.
энэ гадаадууд тэнэг байхаав шал өөр л байна шдэ. ийм юманд хууртаж байдгаа барж байдаг күэй мөн тэнэг хүмүүсээ