Английн баруун хойд хэсгийн амьтны хүрээлэнд ажилладаг 24 настай эмэгтэй баранд хазуулж амиа алджээ.Цагдаагийнхан болон Хотын Зөвлөлийнхөн аймшигт хэрэг болсон нөхцөл байдлын талаар мөрдөн шалгалт хийж байна.
Аймшигт явдлын дараа айн сандарсан бас нөхцөл байдлыг ойлгож дэмжсэн олон зуун хүн амьтны хүрээлэнгийн эзэн Дэвид Гиллээс фэйсбүүкээр асуулт тавьсан байна. Дэвид Гилл “Манай амьтны хүрээлэн маш найдвартай орчинд байдаг. Хэзээ ч үзэгч сонирхогчид болон паркийн ажилчид ийм аюулд өртөж байгаагүй. Бид албаны хүмүүст мөрдөн байцаалтад шаардлагатай бүх мэдээллийг маш тодорхой өгсөн. Та бүхнийг бидэнтэй хамт энэ уй гашууг хуваалцана гэдэгт найдаж байна” гэж өөрийн зоо паркийн Фэйсбүүкдээ бичиж хариулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
hazuulaad baihdaa yahav dee nohoi bish bariulsan yum bailgyi