Гарын алганы дайтай жижигхэн төрсөн охин

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 26

Кенди охин 24 долоо хоногтой байхдаа Английн Абердин Рояал эмнэлэгт  эхээсээ төржээ. Охин төрөхдөө аавынхаа алганы дайтай жижигхэн байсан гэнэ. Төрөх хугацаанаасаа 13 долоо хоногийн өмнө төрсөн ба тархинд нь цус орсон, нүд нь халдвар авсан гэсэн оноштой маш хүнд байсан байна.

Хэдийгээр охинд эхний хэдэн долоо хоногт 4 том мэс засал хийсэн боловч эмч нар түүнийг цаашид амьдарна гэдэгт итгэл муутай байсан ба тэр ч бүү хэл эцэг эхийг нь 7 удаа дуудаж охины аппаратыг салгах санал тавьж байсан гэнэ.

Харин охины эцэг эхийн итгэл найдвар тасарсангүй. Охиноо эдгэж эмч нарыг гайхшруулна гэж найдсаар байсан учраас охины аппаратыг салгах эмч нарын саналыг хүлээн зөвшөөрсөнгүй.

Охины эцэг Ливи гаралтай Мухамед хэлэхдээ “Бид охиноо эдгэнэ гэж найдаж байсан учраас аппаратыг салгахыг зөвшөөрөөгүй.  Бид эмч нарыг зэмлэх гээгүй. Тэд зөвхөн тухайн үеийн нөхцөл байдал ямар байгааг бидэнд хэлж байсан. Гэвч бид Кенди охин тэднийг гайхшруулах болно гэсэн итгэлтэй хэвээр байсан” гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.179.10.150) 2013 оны 05 сарын 31

amidrax xuwitai l oxin bna

0  |  0
Map(49.0.197.46) 2013 оны 05 сарын 26

90 0ni huren hudulmuriin shine devter 1 shirheg b.na. marienplatz2@yahoo.com

0  |  0
zochin(122.201.18.199) 2013 оны 05 сарын 26

huurhun yumaa huuhdiin burhan iweesen bna daaa

0  |  0
Top