Өнгөрөгч зууны 17 оны тавдугаар сарын 29-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс муж улсын Бруклин хотын сэхээтэн Жозеф Патрик “Жо” Кеннедийн гэрт нэгэн хүү төрсөн нь хожим АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч болох Жон Фицжералд “Жак” Кеннеди байжээ. 1961 оны нэгдүгээр сард нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр 1963 онд амиа алдсан юм. Түүний амийг хөнөөсөн хэргийг өнөөдрийг хүртэл олон янзаар тайлбарласаар байдаг.
Түүнчлэн Жон Кеннедийн туслах байсан Ричард Никсоны ”Кеннедийг алсан хүн. Баримтууд Л.Жонсоны эсрэг“ ном бол АНУ-ын ерөнхийлөгчийн аллагатай холбоотой шинэ хувилбар юм. Номонд америкийн ерөнхийлөгчийг чухам хэн алсан бэ?, түүнйи цаана хэн байна? асуултуудыг дахин сөхжээ. “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагад зохиолч Рожер Стоун “дэд ерөнхийлөгч Линдон Жонсоныг” гэм буруутайд тооцох ёстой гэж хэлж байв. 1963 оны 11-р сарын 22-ны өдөр гарсан Жон Кеннедийн аллага 50 орчим жилийн дараа ч америкчуудын хувьд 20-р зууны хамгийн тайлагдашгүй нууц хэвээр үлдсэн. Хүн амын дунд явуулсан санал асуулгын дүнд хижээл насны америкчуудын дийлэнхи нь Кеннедийг алах хуйвалдаан байсан гэж үздэг гэж Рожер Стоун тэмдэглээд “Линдон Жонсоны бодит үнэн юунд байна вэ гэвэл, шалтгаан, нөхцөл боломж байсан аж. Харин энэ гэмт хэргийг хэн хийсэн бэ гэхээр АНУ-ын Конгрессын дэргэд захиалгат аллагыг илрүүлэх хороо ярьдаггүй. Гэмт хэргийг нууцлах илт баримтууд байгаа, цаг хугацаа улирах тусам нь нэг цэгт нийлж Линдон Жонсон дээр хүргэнэ” гэжээ.
1963 оны 11-р сард түүний хувьд хоёр мөрдөлт эхлэх ёстой байлаа. Нэгийг нь Сенат явуулж, нөгөөг нь Хууль зүйн яам явуулах ёстой байлаа. Сүүлийнх нь Линдон Жонсоны техасын нөлөө бүхий хүн болох Билли Сол Эстэстэй холбоотой баримт байлаа. Тэрбээр Рожер Стоуныг ном бичихэд нь оролцож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт 88 насан дээрээ таалал төгсчээ.
Аль аль тохиолдолд Жонсонд нийгмээс зэмлэл, магадгүй бүр гэм буруу,тэр ч бүү хэл, шоронд суух ч хувь заяа хүлээж мэдэх байлаа. Түүнээс гадна Кеннеди Жонсоныг дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах гэж байсан, түүний оронд Хойд Каролины захирагч Терри Сэнфордыг тавих гэж байсан. Ингээд Жонсон маш их сэтгэлээр унасан. Тиймээс шалтгаан бол ил тод юм. Тэгээд бас ерөнхийлөгч рүү Жонсоны ойрын хүн буудсан гэж Роджер Стоун үзээд “Миний бодлоор Ли Харви Освальд буудсан биш, харин Линдон Жонсоны ажилтан, түүний олон жилийн хамтран зүтгэгч Малкольм Макуоллес буудсан. Миний баталгаа юунд байна вэ, гэвэл зургаан давхрын барилгаас буудсан газраас олдсон цаасан хайрцагнуудын нэг дээр Холбооны мөрдөх товчоо Макуоллесын хурууны хээг олсонд байгаа” гэв. Одоогийн гарсан номын зорилго Рожер Стоуны ярьж байгаагаар, түүхийн ташаа баримтуудыг залруулах. “Линдон Жонсон нь хамт ажиллаж байсан өөрийнх нь эсрэг үзэл бодолтой хэн бүхэнтэй харгис, хэрцгий харьцаж байсан. Эдгээр нь Кеннедийн амь насанд хүрэхэд хангалттай . Тэр үүнийг чадна” гэж Стоун үзэж байна.
“Жонсонд шоронд суух аюул тулгарч байсан. Түүнд хүмүүс дургүй байсан. Энэ бол шалтгаан. Даллас дээр сонголт таарсан. Жон Кеннеди Остин, Хьюстон болон Даллас хотуудаар айлчлах ёстой байсан. Жонсоны сонирхолыг Кеннедийн ялангуяа, Далласт очих хөтөлбөр маш ихэд татсан. Чухамдаа, Жонсон нь ерөнхийлөгчийн тусгай цувааг ерөнхийлөгчийн алагдсан Дили Плаза дүүргээр явуулахыг шаардаж байжээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын эсэргүүцлийг хүлээж аваагүй” гэж Рожер Стоун хэллээ. Тэрчлэн Ричард Стоуны бичсэн номыг уншсны дараа америкчууд Жонсонд ханддаг хандлагаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Ричард Стоун бол Жонсоныг Жон Кеннедийн аллагад буруутгаж байгаа эхний хүн бишээ. 2007 онд ТТГ-ын агент асан Говард Хант өөрийн намтардаа 1973 онд нас барсан Жонсоныг аллагын захиалагч гэж заасан байдаг.
Гэхдээ сонирхолтой нь 1963 оны 11 сарын 29-ний өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Линдон Жонсон энэ хэргийг шалгах тусгай хороо байгуулж байсан бөгөөд тус хороо нь Уоррены хороо гэдэг нэрээр олон нийтэд алдаршсан юм. Тус хорооны бүрэлдхүүнд сенатын 6, конгрессын 6 гишүүн, Тагнуулын албаны шеф Ален Даллес, хожим ерөнхийлөгч болсон Жеральд Форд, мөн нөлөө бүхий 14 зөвлөгч, 20 өмгөөлөгч багтаж, Холбооны мөрдөх товчооны 80 тагнуулчийг ажиллуулж байсан юм. Тэгээд буруутан нь Жон Кеннедигийн амь насыг хороосон гэх Ли Хари Освальдаас хэтрээгүй. Магадгүй, Ричард Никсоны өгүүлж буй дээр түшиглэн харвал Линдон Жонсон өөрийнхөө гэм бурууг өөрөө шалган цагаатгасан ч юм бил үү...
Сэтгэгдэл ( 0 )