Монголын жүдочид дэлхийн шилдэг мастеруудын тэмцээнд багаараа үзүүрлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

ОХУ-ын Тюмень хотноо болсон жүдо бөхийн дэлхийн шилдэг мастеруудын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

 Тус тэмцээний  эхний өдөр  эмэгтэйчүүдийн 57  кг-ийн жинд  дэвжээнд  гарсан Доржсүрэнгийн Сумъяа, 73 кг-ийн жингийн барилдаанд МУГТ  олимпийн хүрэл  медальт Сайнжаргалы Ням-Очир нар алт,эмэгтэйчүүдийн 52 кг-ийн А.Цолмон , 60 кг-ийн жинд Г. Болдбаатар  нар мөнгө, 73 кг-ийн жинд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар  хүрэл медаль авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэдийгээр манай жүдочид өчигдрийн барилдаанд нэмж медаль хүртээгүй ч олон орны шилдгүүд медалийг  хуваан авсанаар өмнөх өдрийн медалийн чанарт онц өөрчлөлт орсонгүй.Багийн дүнгээр Японы баг тэргүүлж Монголын баг удаалав.

Дэлхийн шилдэг мастеруудын нэр хүндтэй энэхүү тэмцээнд өмнө нь Монголын тамирчдаас С.Мияарагчаа 2 удаа Х.Цагаанбаатар 1 удаа алтан медаль хүртэж байжээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TUUGII(202.131.233.59) 2013 оны 06 сарын 02

UBSCHUUD MUNDAG UYMAA ENE NUTAGT OCNIG VZEH UYMSAN

0  |  0
bawraa(202.131.233.59) 2013 оны 06 сарын 02

manai nutgin ohin alt awla uwschud teren dotros baruunturuun cchud aztai odtoi cfortlog humuusde amjilt manaihan

0  |  0
Top