Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёд Монгол Улсын Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал 15 даван нэг ч өвдөг шороодолгүй түрүүллээ. Тэрээр нийт 25 түрүүнийхээ арван удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болж байгаа юм. Токио хотын Кокүгикан сумогийн ордноо 15 өдөр үргэлжилсэн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Хакухо Харумафүжи Д.Бямбадоржийг давснаар есөн башёд уналгүй түрүүлсэн дээд амжилтаа ахиулж чадлаа.
Мөн Токиогийн Нацу башёд түрүүлснээрээ Хакухо их аварга Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадоржийн амжилтыг давтаж байна.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )