Японы Ибараки мужийн PARC протоны хурдасгах цогцолборын зургаан ажилтан 1,7 миллизиверт цацрагт нэрвэгдэсэн тухай Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг мэдээлсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд алдагдсан цацраг ихэдвхит бодис эрдэм шинжилгээний байшингийн ханыг нэвтэлсэн байна.
Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг хэрэг явдал болсноос хойш бүтэн хагас өдөр өнгөрсний дараа Атомын энергид хяналт тавих хороонд энэ тухай мэдээлжээ. Харин тухайн үед цацраг лабораториас нэвтэрч гараагүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэж байсан юм. Гэвч цацрагийг багасгахын тулд агааржуулах хэрэгсэл хэрэглэсний дараа цацраг лабориториас нэвтрэн гарсныг төвийн төлөөлөгчид хүлээсэн аж.
Сэтгэгдэл ( 3 )
Сэлэнгэ аймгийн Ээж мод Улан-Удэ Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяны их зам ХХК 9994-5545