АНУ-ын Баруун Хемисферд амьдардаг байсан дэлхийн хамгийн өндөр настай иргэн Сиснет өнгөрсөн пүрэв гарагт нас баржээ. Тэрээр 19-р зууны сүүлчээр буюу 1900 оны 2 сарын 22-нд төрсөн ба 1970 онд тэтгэвэртээ гарчээ. Түүний амьдарсан хоногийг тоолбол 41,363 хоног болсон байна.
Дэлхийн хамгийн анхны онгоцоор Орвил Брайт нисэж байхад Сиснет нь дөнгөж 3 настай байсан ба дэлхийн I дайн гарч байх үед өсвөр насны хүүхэд байсан гэнэ.
Хүний наслалтыг судалдаг судалгааны багийнхан түүнийг насыг үнэхээр 113 болохыг баталсан байна. Тэрээр дэлхий дээрх хамгийн өндөр настай хүмүүсийн 2-т ордог байжээ.
Энэхүү судалгааны баг нь хувийн байгууллага ба 100-аас дээш настай хүмүүсийн насыг судалж тогтоодог байгууллага юм байна. Энэ байгууллага нь дэлхий дээр 100-аас дээш настай 110 гаруй хүн байдаг болохыг тогтоожээ.
Сиснет шиг урт насална гэдэг маш ховор хэрэг бөгөөд эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь урт насалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Канад, Аргентина улсуудад Сиснетээс илүү урт настай хэд хэдэн эмэгтэйчүүд байдаг ба тэдний 5 нь АНУ-д амьдардаг байна. Сиснетийн эхэнд бичигддэг буюу дэлхийн хамгийн өндөр настан гэдгээрээ нэгдүгээрт ордог эрэгтэй хүн Японд амьдардаг, 116 настай Жиромон Кимура юм байна.
Харин дэлхийн хамгийн өндөр насалсан эмэгтэйчүүдийн хувьд 122 настай, Францын Луйс Калмет хотод амьдардаг байсан нэгэн эмэгтэй Гиннесийн номонд бүртгэгдсэн байжээ.
Сэтгэгдэл ( 0 )