Зартай луйварчин Бернард Мэдоффын хөрөнгийг дуудлага худалдаагаар заржээ /фотоnews/

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Нью-Йоркт Бернард Мэдоффын хувийн эд зүйлсийг худалдаалжээ. Америкийн Nasdaq хөрөнгийн биржийн тэргүүн, нэрт эдийн засагч асан түүнийг зууны хамгийн алдартай луйварчин хэмээн өргөмжлөөд байгаа билээ. Түүний хэрэглээ хэт тансаг байжээ. Луйвардсан, бас завшсан мөнгөө тэрээр баруун солгойгүй үрдэг нэгэн байв. Дуудлага худалдаагаар түүний хэрэглэж байсан оймс, дотоож, углаашийг хүртэл заржээ.

•  Гэрийн шаахай. Анхны үнэ нь 500 ам.доллар

•  Нийт 400 нэр төрлийн зүйлийг худалдаалжээ. Машин, мебель, уран зураг, тавилга гээд…

•  Жонн Лоббын брэндийн гутал 2300 доллараас…

•  2009.06.29-нд түүнд 60 тэрбум доллар завшсан хэрэгт нь 150 жилийн хорих ял оноожээ

•  1939 оны Patek Philippe-гийн алтан цаг. Анхны үнэ нь 55.000

•  Флорида дахь таван унтлагын өрөөтэй байшин нь 5.65 саяар зарагдсан.

•  10,5 каратын алмаазан шигтгээтэй хуримын бөгж

•  Түүний хохирогчид нь гэх 162 хуудсанд багтсан 13.567 хүний нэрсийн жагсаалт байдаг гэнэ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top