АНУ-ын Флорида мужийн Бока Ратон хотод нэгэн онцгой үйл явдал болжээ. Эми Бэт Каваретта хэмээх эмэгтэй эмнэлэгийн гадаа тэргэнцэр дээр нярайлсан байна. Энэхүү ховор агшинг фото сурвалжлагч Эмили Робинсон хальсандаа буулган өөрийн блогтоо нийтэлжээ. Тэрбээр анх удаагаа ийм явдалтай таарсан бөгөөд гайхаж цочирдсон ч байгалиараа төрсөн хатагтай Кавареттаг ихэд үнэлсэн байна. Каваретта ийнхүү хоёр дахь охиноо өлгийдсөн бөгөөд тэрбээр шинэ хүндээ Сьенна хэмээх нэр хайрлажээ.
Түүний нөхөр Жое Каваретта эхнэрийнхээ төрөх мөчид хамт байсан бөгөөд түүний эхнэрийн төрж буй зураг вэб сайтууд, сонин хэвлэлд нийтлэгдэж “зоригт эмэгтэй” хэмээх нэр авчээ.
Сэтгэгдэл ( 5 )
yaxaaraa gadaa gej. yalt ch vgvi emneleg rvv orj amjaagvi gargachixsan yum bol yyy
emnelgiin gadaa hol n iljreed oruulahgyi 3 honoson zaluu nodnin garch bsn daa
хөөрхий орж ч болохгүй яаж ч болохгүй байсан байх даа. гэхдээ л сайхан төржээ
mundag ym aa
aaviin tsaraig haraarai. Huurhun um aa