Өнгөрсөн ням гарагт Хятадын Ерөнхий сайд Ли Кежинг ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн ба энэ айлчлалын үеэр хоёр улс Европын Холбооноос Хятадын нарны зайн болон гар утасны бүтээгдэхүүнд ноогдуулахаар болсон торгуулийн татварын талаар хэлэлцлээ.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Дэлхийн худалдааны дайн гарахаас сэргийлж Хятадын зарим бүтээгдэхүүнд Европын Холбооноос торгуулын тариф тогтоохоос сэргийлж өөрийн орны эдийн засгийн нөлөөг ашиглахаар болсон гэдгээ мэдэгдсэн байна.
Европын хүчирхэг эдийн засагтай Герман улсын Канцлер Хятадын ерөнхий сайд Ли Кежингийн айлчлалын үеэр Герман улс Европын Холбоо болон Хятадын хоорондын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд аль болох яаралтай хэлэлцээр хийх шаардлагатай байгаагаа илэрхийллээ.
Европын Холбооны 27 улсаас бүрдсэн Европын Холбооны Комисс нь Хятадыг нарны эрчим хүч хураагуур, зарим төрлийн гар утас зэргийг Европын зах зээлд маш хямд борлуулж Европын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнийг үгүй хийж байгааг буруутгаж байгаа билээ. Тйимээс Брюселлээс Хятадын нарны эрчим хүч хураагуурт 47%-ийн татвар ноогдуулж бусад утсан харилцааны салбарыг нь шалгаж үзэх санал дэвшүүлсэн байна.
Хятадын ерөнхий сайд Ли Европын Холбооны энэ саналыг шүүмжлээд энэ нь манай бүтээгдэхүүнийг гаалийн татвараар дамжуулан хаалт хийж байгаа тул бид үүнтэй тэмцэх болно гэж хэлжээ. Мөн тэрээр Европын Холбооноос гаргасан энэхүү шийдвэрийг бид хатуу эсэргүүцэж байгаа ба Европын Холбоо иймэрхүү жижиг зүйлд хамгаалах арга хэмжээ авахгүй байх гэж найдаж байна гэж нэмж хэлжээ.
Епропын Холбоо бол Хятадын хувьд АНУ-ын дараа орох дэлхийн томоохон бизнесийн хамрагч нь бөгөөд 2012 онд гэхэд зөвхөн Епропын Холбооны улсуудтай 430 тэрбум еврогийн худалдаа хийсэн байна. Тэр дундаа нарны эрчим хүч хураагуур нь нийт экспортын 7%-ыг эзэлдэг байна.
Харин үүнд Германы Канцлер Ангела Меркель “Гаалийн татвар нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Энэ асуудлыг аль болох яаралтай шийдвэрлэх болно. Ирэх саруудад хэлэлцээрийг аль болох нааштайгаар шийдэхийн тулд хичээн ажиллах болно гэв.
Ангела Меркелийн хэлсэн үгэнд ноён Ли талархаад Брюселл болон Бээжингийн хоорондын хэлэлцээр нь худалдааны мухардалд орохоос хамгаалж найрсаг харилцааг бий болгоно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )