Google компанийн хайлтын системийг хэдэн жилийн туршид холбооны улсын монополын эсрэг мөрдөн шалгаж байгаад саяхан мөрдөн шалгах ажиллагаа дууссан билээ. Гэвч одоо мөн л зах зээл дэх онлайн үзүүлэн зар сурталчилгааны ноёрхсон монополын эсрэг мөрдлөгтэй нүүр тулаад байна.
Холбооны Худалдааны Комиссоос Google компанийг шударга бусаар үзүүлэн зар сурталчилгааны зах зээлийг ашиглаж бусад компаниудыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилахад нөлөөлж өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэсэн олон тооны мэдээллийн дагуу урьдчилсан мөрдөн шалгах ажлаа эхэлсэн байна.
Холбооны Худалдааны Комиссын шинэ мөрдөн шалгах ажиллагаа нь 2008 онд 3,1 тэрбум доллараар худалдан авсан Google-ын аварга том DoubleClick хэсэгт анхаарлаа хандуулах гэнэ. DoubleClick нь бизнесмен болон хэвлэн нийтлэгчдэд зурган болон видео зар сурталчилгааг байрлуулахыг санал болгодог ба мөн Google-ын YouTube нь дүрсэн зар сурталчилгааны хамгийн том хэрэгсэл буюу үйлчилгээ юм байна.
Сэтгэгдэл ( 0 )