Бэлгийн дарамтад оруулсан хэмээн буруутгаж ажлаас нь халжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Японы Жудо бөхийн холбооны тэргүүн 76 настай Жиро Фукуда 36 настай жудоч эмэгтэйг бэлгийн дарамтад оруулсан хэмээн буруутгаж өнгөрсөн баасан гарагт ажлаас нь халлаа. Тодруулбал, 2011 онд Токио хотын метроны цахилгаан шатанд явахад нь хүчээр тэвэрч, үнсэхийг оролдсон байна.

Хоёр жилийн өмнө болсон уг хэргийг бэлгийн дарамтад өртсөн гэх тамирчин Норико Мизогучи өнгөрсөн пүрэв гарагт спортын салбар дахь доромжлолыг устгах тухай симпозиумын үеэр илчилжээ. Тухайн үед Жиро Фукудог халамцуу байсныг мөн мэдээлсэн байна. Тухайн үед хэрэг явдлын талаар холбогдох байгууллагад гомдоллож байсан ч тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top