Дэлхийн хамгийн том төрийн далбааг Румын улсын Клинцени хотод дэлгэжээ. Тэрээр энэхүү төрийн далбаа нь 5 тоннын жинтэй бөгөөд 348.9х226.7 метрийн хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн гурван талбайг нийлүүлсэнтэй дүйцэх аж. Аварга төрийн далбааг Гиннесийн номд бүртгүүлэхээр бүтээсэн байна.
Дэлхийн хамгийн том төрийн далбааг дэлгэж Гиннесийн номд бүртгүүлэх үйл ажиллагаанд Румын улсын Ерөнхий сайд Виктор Понта болон зарим сайд оролцсон байна. Уг төрийн далбааг дэлгэхэд олон арван хүн оролцож, багагүй хугацаа зарцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )