Селена Гомец, Жастин Бибер нар үерхэлээ сэргээв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Дуучин Селена Гомез, Жастин Бибер нар эргэн үерхэлээ сэргээжээ. Тэд үнэхээр бие биетэйгээ хамт байхыг илүүд үздэг болохыг “Холливуудын амьдрал” сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл хэлж байна.

 “Холливуудын амьдрал” сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлснээр бол тэд нэлээд хэдэн жил үерхэж байгаад хоёр тийш болсон боловч дахин үерхэж эхэлсэн харилцааг нь ажихад илүү дотно, нас биенд хүрсэн хүмүүс шиг харагдаж байна гэжээ. Мөн  “Селена Гомец Жастинаас харилцаагаа тасалсан анхны алдаанаасаа сургамж авахыг хичээж байгаа ба анх болзож эхлэх үед хосууд маань хүүхэд байсан учраас тэдэнд энэ байдал хэтэрхий ихэдсэн байх. Магадгүй жинхэнэ хайр гэж юу болохыг сайн ойлгоогүй байсан байх” гэж эх сурвалжийнхан дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ll(124.158.88.53) 2013 оны 05 сарын 29

ali ertnii zurag taviad yun hudla yum bicheed baigaan

0  |  0
Top