Хятадын Шянси мужийн Шанфан хэмээх тосгоны оршин суугч, 74 настай Ван Мюшиань сэтгэцийн өвчтэй хүүгээ 11 жилийн турш торонд амьдруулж байна. Хэрвээ хүүгээ торноос гаргавал ээждээ болон бусад хүмүүст аюул учруулж болзошгүй гэнэ. Учир нь 2001 онд 42 настай Ву Юаньхонг 13 настай нэгэн хүүгийн амийг бүрэлгэсэн байна. Тэрээр өсвөр насандаа шизофрени өвчтэй хэмээн оношлосон байсан тул бүсийн эрх баригчид түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэгтнийг суллан тавьжээ.
Ингээд л Юаньхонгийг гэрийн хорионд оруулсан ч удалгүй гадагшаа гарах болсон байна. Тэр тосгоноор явж оршин суугчдыг айлгах болсон тул аргагүй эрхэнд төрсөн хүүгээ бусдыг гэмтээхгүйн тулд хорьсон байна.
Гар аргаар хийсэн “шоронгийн камер“-ын хэмжээ нь уртаашаа ердөө 1,5 метр, өргөөшөө 1 метр аж. Энэ торноосоо Юаньхонг хэд хэдэн удаа мултарч гарсан тул түүний хөлд төмөр гинж зүүхээс өөр аргагүйд хүрчээ. Ван гуай ганцаараа Юаньхонгийг асардаг бөгөөд “Миний хүү 15 настайгаасаа хойш сэтгэцийн өвчтэй болсон. Бид шалтгааныг нь олох гэж оролдож, эмчилгээнд хамруулж үзсэн ч ач тусаа өгөөгүй. Тэгээд ч надад түүнийг байнга эмчлэх мөнгө байхгүй” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ene medee hend heregtei um be .ene bichegch uuruu Hujaa bhaa.Mongolchuudad iimerhuu medee hereggui ee
hun alahaar aimaar ovchtei bol ingeheesch yah ve dee.honjil devsgertei hool undtai bailgaj bgaag bodohod sain l aav bna. etseg ehiin hairaa gej.getel manaid eruul saruul ur huuhdee alj shataaj bgaag yah ve hun***adgiin*****gej helehch bagadaad bna.aluurchin l gej helehed yag tohirno hun hoguudad yaliin deed hemjee ogvol taarna.
hetsuu yumaa ene hunii zowch yum shig
Hynii zovlong ingej hohior ni duudah muuhai shyy dee.Hujaa ch bna uu ene bol hyn.Bichiheesee omno bodoj bai
Õ¿íèé àìüäðàë ãýäýã òààæ áàðàøã¿é þì äàà. ¯õýâ÷ ¿ð õàðàì ãýæ ÿäóó ç¿ä¿¿ãèéí çîâëîí...........Õýä
Hohino muu h u j a a
Хөөрхий дөө ямар хэцүү юм бэ?