PSY-ын хуурамч дүр ”шуугиан дэгдээжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Солонгосын алдарт дуучин PSY-ын хуурамч дүр багагүй шуугиан тариад авчээ. Тэрээр Каннын кино наадмын хаалтын ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн зочид болон зохион байгуулагчдыг мэхэлсэн бөгөөд гайхалтай нь хэн ч түүнийг хуурамч гэдгийг мэдээгүй байна. Хуурамч реппэр үнэтэй зочид буудалд буудаллаж, зөвхөн оддод зориулсан хаалттай үдэшлэгт оролцсон бөгөөд түүнтэй хамт Холливудын алдартнууд зургаа авахуулж амжжээ.

Тухайлбал, жүжигчин Наоми Харрис, Эдриан Броуди, гарын үсгийг нь авсан шүтэн бишрэгчид нь хүртэл хуурамч PSY гэдгийг нь гадарлаагүй байна. Гэхдээ энэ хууран мэхлэлт тун удалгүй илчлэгдэж PSY нэрийг хуурсан этгээд 34 настай франц иргэн Дени Каррын “шоу” байжээ. Хүмүүсийг хуурсан хуурамч PSY хэдийн буруугаа хүлээсэн бол жинэхэн PSY энэ үед Сингапурт байжээ.

Одоогоор PSY-ын нэрийг барьж хуурсан этгээдэд ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байна. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.179.10.150) 2013 оны 05 сарын 28

targan bas xogshin bna shvv dee

0  |  0
Top