Гоо сайхны мэс заслаас болж дөрвөн мөчөө тайруулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Эйприл Браун нь Америкдаа нэлээд амжилттай ажиллаж байсан гоо сайханч, загвар зохион бүтээгч байсан ба арьсандаа силикин шахуулснаас болж халдвар аван дөрвөн мөчөө тайруулжээ.

Тэрээр 5 жилийн өмнө нэгэн “pumping party” буюу гоо сайхны мэс засалд донтогчид нэг дор цуглан эрүүл мэндийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд бие биендээ хямд силикон шахдаг уулзалтад оролцон үйлдвэрлэлийн зориулалттай силикон шахуулсан байна. Эйприл Браун нь силикон шахуулсан өдрөөсөө эхлэн маш их өвдөлтийг тэвчин явсан ба эцэст нь нэгэн эмнэлэгт хандаж азаар эмч нар түүний халдвар авсан хэсгийг бүгдийг авчээ.

Гэвч өнгөрсөн жил эмч нар түүнд гар хөлийг нь тайрахгүй бол халдвар улам даамжирсан тул амьд гарах боломж муу байгааг хэлжээ. Тэрээр амьд үлдэхийн тулд дөрвөн мөчөө тайруулан сэтгэл санааны маш хүнд байдалд орсон байна. Гэвч сэтгэл заслын эмчилгээ удаан хугацаанд хийлгэсний ачаар одоо хиймэл эрхтэнтэй болж өөдрөг явах болжээ.

Эйприл Браун нь яг хэн түүнд энэ халдвар авах силикин тарьсныг хэлэхийг хүсээгүй ба энэ уулзалтад оролцох нь өөрийнх нь шийдвэр байсан гэж ярьж байна. Гэвч тэрээр одоо дөрвөн мөчөө тайруулсан ч амьд үлдсэндээ сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daria(203.91.117.4) 2013 оны 06 сарын 08

hlehj yum alga hohino l gehees

0  |  0
Top