Дөрвөн сая хуурамч марк хураан авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Туркын цагдаа нар шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэн Их Британи руу илгээдэг байсан 11 хүнийг баривчилжээ. Мөн тэдний ажиллаж байсан газраас Их Британийн маркыг дуурайлган хийсэн дөрвөн сая хуурамч марк хураан авсан байна. Баривчлагдсан хүмүүсийн ес нь улсын маркыг хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагджээ. Турк улс нь цүнх, хувцас зэрэг хуурамч барааны үйлдвэрлэлээрээ дэлхийд  тэргүүлдэг хэмээн “BBC” агентлаг мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top