Шведийн Стокгольм хотын баруун хойд болон баруун өмнөд хэсгийн ядуусын хороололд өнгөрсөн долоо хоногт 5 шөнө дараалан нийт 30 гаруй машиныг галдан шатааж их хэмжээний хохирол учруулсан байна.
Шведийн цагдаа нар Стокгольм хотын захын нэгэн дүүргийн сургууль болон хувийн өмчид халдаж машин шатаасан залуусыг баривчилахад хүч нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.
Энэ үймээн самуун нь баян чинээлэг цөөнх болон ядуу амьдралтай олонхийн хооронд, голдуу цагаач гаралтай, ажилгүй, боловсрол нимгэн залуусын хоорондын зөрчилдөөнөөс үүсэн гарсан бололтой.
Цагдаа нар энэ үймээн самууны үеэр 20 орчим насны 8 залуусыг баривчилсан байна. Мөн түүнчлэн цагдаа нар удахгүй болох хөлбөмбөгийн тоглолт, гүнж Маделиний хуримын ёслолын арга хэмжээний үеэр хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
ortoh bolnoo gej ali hediin ortood tsagdaa nar ni ch gesen oorsdoo zoduulaad bgashdee zailuul muusain jungaanuudiig hoovol taarna
Цагаачидаа хэтэрхий давруулсны гай.