Саяхан Брэд Пит “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүн таньдаггүй өвчтэй болсон гэдгээ баталж “Олон хүн намайг хүндэлж харьцсангүй хэмээн үзэн яддаг” гэж үнэнээ хэлсэн байна.
Жилийн өмнө тэрээр мартсан хүмүүсийг тухайн үеийн нөхцөл байдлаар нь сэргээн санахыг оролдсон боловч байдал улам дордож байлаа. Хүмүүсийн дургүй нь улам хүч байсан гэнэ. “Тухайн үед ч, одоо ч хүмүүс надад ямар нэгэн сэргээн санах сэдэв хэлдэг боловч би тусалсанд баярлалаа гэж хэлэхэд тэд бүр уурладаг” гэж жүжигчин хэлсэн байна. “Гэвч аминчхан, хямсгар, их зантай учраас ийм зан гаргаж байгаа юм шиг санагддаг байх. Гэтэл надад энэ нь үнэхээр оньсого мэт байна” гэж тэрээр энэ ярилцлагадаа хэлжээ.
Брэд Питт энэ байдлаа шалгуулах тест өгөхөөр төлөвлөж байгаа ба энэ хооронд олон хүнийг гомдоохоос зайлсхийж гэрээсээ гарахгүй байхаар шийдсэн гэдгээ хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )