Анжелина Жолигийн хөхний эд эсийг салгаж авсны дараа сэргээх эмчилгээ хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Америкийн алдарт жүжигчин Анжелина Жолигийн нагац эгч нь түүнийг хөхний хорт хавдраас сэргийлж хөхөө авахуулснаас хойш 2 долоо хоногийн дараа хөхний хорт хавдраар нас баржээ. Жолигийн нагац эгч буюу түүний ээжийн дүү нь Калифорнийн ойролцоо Сан Диегогийн Эскондидо эмнэлэгт эмчлүүлж байгаад 61 насандаа өөд боллоо. Түүний ээж нь ч бас хөхний хорт хавдраар өвчилж 56 насандаа нас барсан байна.

Анжелина Жолигийн нагац эгчийн нөхөр Рон Мартин “Түүний эхнэр нь 2005 онд хорт хавдрын шинжилгээ өгөхөөс өмнө хавдрын генийг тээж яваа гэдгээ огт мэдээгүй байсан. Хэрэв бид эрт мэдсэн байсан бол Анжелина шиг шийдвэр гаргах байсан” гэж Ассошэйтед Пресс агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Жоли өөртөө хөхний хорт хавдрын ген байгааг илрүүлж мэдээд эрсдлийг багасгахын тулд хөхөө авахуулах шийдвэр гаргасан гэдгээ Нью Иорк Таймс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Одоо 37 настай 6 хүүхдийн эх тэрээр хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх 3 сарын хугацаатай мэс засал хийлгэж өнгөрсөн 4 сарын 27-нд түүний мэс засал дуусчээ. Түүний ярьснаар эхлээд түүний хөхний эд эсийг салгаж авсан ба үүнээс 9 долоо хоногийн дараа сэргээх мэс засал хийсэн аж. Түүний нөхөр Брэд Пит энэ бүх хугацаанд түүний дэргэд байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top