Хятадын Жинхуа хотод нэгэн орон сууцны 4 давхар амьдардаг оршин суугч жорлонгийн бохирын хоолойгоор хүүхдийн уйлах дуу сонсжээ. Оршин суугч керамик хоолойг шалгаж үзтэл хүүхдийн нарийхан хөл харагдсан тул гал сөнөөх албаныхныг дууджээ.
Гал сөнөөгчид хүүхдийг нарийхан хоолойгоор татаж авах боломжгүй байсан тул бохирын хоолойг хөрөөдөн хүүхдийг бохирын хоолойн хэсэгтэй нь хамт эмнэлэгт аваачин амийг нь аварчээ.
Хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа ба цагдаа нар эцэг эхийг нь хайж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
nugeltei humuus yumaa