Царнаевын эгчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

“Бостоны гүйлтийн тэмцээн”-ий үеэр дараалсан дэлбэрэлт болж, олон арван хүний амийг хөнөөсөн чечень гаралтай Царнаевын эгч Белла Царнаеваг гэртээ мансууруулах бодис хадгалсан хэргээр баривчилжээ. Түүнтэй хамт байсан Ахмад Халилыг ч мөн адил баривчилсан байна.

Белла Царнаевын өмгөөлөгч үйлчлүүлэгчээ Бостоны алан хядлагад огтхон ч хамаагүй байтал түүний хаягаар олон арван удаа заналхийлсэн захидал ирэх болсныг шүүхэд мэдүүлсэн гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top