Дэлхийн хамгийн нөлөө бүхий хосуудын жагсаалтыг жил бүр уламжлал болгон “Forbes” сэтгүүл танилцуулдаг билээ. Энэ удаа жагсаалтын тэргүүн байрт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Мишель Обама нар бичигджээ. Тэдний халуун дотно харьцаа, хайр дурлал, бие биедээ итгэх итгэл бүхний өмнө ил байдаг нь жагсаалтыг тэргүүлэх гол шалтгаан байсан гэж хэлж болох юм.
Тэдний дараагаар Билл Гейтс, Мелинда нар бичигджээ.Энэ жилийн хамгийн баян хүнээр Билл дахин нэрлэгдсэн байна. Түүний нийт хөрөнгө 67 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Түүний эхнэр Мелинда нь буяны сан байгуулж, хэрэгцээт хүмүүст нь хүргэдэг аж. Жагсаалтын гуравдугаарт урлагийн гэр бүл тодорсон нь Жей-Зи, Бейонсе нар байсан юм. Алдартай эдгээр хосуудын дараагаар Анжелина Жоли, Брэд Питт нар, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэр бүл багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )