САРС -тай төстэй шинэ вирусын халдвар дэлхий нийтийг цочирдуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас САРС-тай төстэй шинэ вирусаар хүн халдварласан талаар мэдээлсэн нь дэлхий нийтийг цочирдуулж байна.

Швецарийн Женев хотод болсон НҮБ-ын 66-р ассемблейн хуралдаан дээр ДЭМБ-ын ажилтан Маргарет Чан “Бид энэ вирусын хор хохиролын цар хүрээг судалж үзээд энэ вирусын талаар маш бага мэдлэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Тиймээс энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл яаралтай хэрэгтэй байна. Бид энэ вирус хаана нуугдаж байдаг, хүмүүс яаж үүгээр халдварладаг талаар нарийн сайн мэдэхгүй. Эдгээр асуултын хариултыг олох хүртэл үүний халдвараас урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Энэ бол түгшүүрийн дохио. Гэвч энэ шинээр илэрсэн корона вирус тийм ч төвөгтэй асуудал биш ба энэ вирус илэрсэн тохиолдолд улс орнууд дотооддоо үүнийг даван туулж чадна хэмээн онцлон хэлжээ.

Энэхүү шинэ вирус нь САРС –ын хүрээний корона вирусын бүлгээс гаралтай ба амьтнаас гаралтай вирусын төрөл юм байна.
ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт энэ шинэ вирусаар дэлхийд нийт 44 хүн халдварласан ба тэдний ихэнх нь Ойрхи Дорнодод илэрчээ. Халдвар авсан хүмүүсийн тал нь нас басан гэх мэдээлэл байна.

Мөн өнгөрсөн мягмар гарагт Францад шинэ вирусын халдвараар нас барсан хүний 23 дахь тохиолдол бүртгэгджээ.
Шинэ корона вирусын халдвар авсан 2 хүний нэг нь Арабын хойгт айлчлаад ирсэн байсан ба 5 сарын 9-нд халдвар авсан нь тогтоогдон Францын Лилэ Их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ.

Харин 2 дахь халдвар авсан хүн нь суурин байсан бөгөөд өмнөх халдвар тээгчтэйгээ нэг өрөөнд байсан тул халдварласан байсан гэж эмнэлгийнхэн мэдээлсэн байна.

Маргарет Чан Саудын Араб болон Тунисийн ДЭМБ-ын төлөөлөгчид эрсдэлийн үнэлгээг тогтооход шаардагдах баримт материалуудыг цуглуулахаар ойрын хугацаанд яаралтай уулзахаар төлөвлөөд байгаа талаар мэдэгдэл хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top