АНУ-ын Мэйни мужийн Мачиас хотын эмнэлэгт нэгэн онцгой үйл явдал болжээ. Ихэр бүсгүй Эрика Оклей, Ташина Оклей нар нэг өдөр нярайлсан нь хотын төдийгүй мужийн түүхэнд тодоор тэмдэглэгджээ.Ташина 3 кг охинтой болсон бөгөөд тэрбээр шинэ хүнээ Ивори Мэй Кашин гэж нэрлэсэн байна. Харин түүний ихэр Эрика 2.7 кг хүүтэй бөгөөд Кэйран Лэйтон Картер хэмээн нэрлэжээ.Ивори охин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн 08.54 цагт төрсөн бол хэдхэн цагийн дараа Кэйран мэндэлжээ.
Түүний эгч Эрика “Жирэмсний тестээр үзэхэд бид нэг өдөр бие давхар болсон байсан. Харин нэг өдөр төрнө гэж огт бодоогүй. Энэ бол бидний амьдралын хамгийн мартагдашгүй мөчийн нэг” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )