Энэтхэгт сүүлийн хоёр сарын турш халуу шатаж байгаа нь хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өдөр тутамд хамгийн бага температур 30.2°С-д бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлттэй гэсэн үг аж. Энэтхэгийн Ражастхан мужийн баруун хойд зүгт орших Тар цөл дэх Чуру хотод хамгийн өндөр температур буюу 45.2°С хүрсэн бол хойд зүгийн Уттар-Прадеш мужийн Этавахе хотод 46.2°С хүрч халжээ. Хэт халалтаас болж 524 хүн нас барсан байна.
Хүмүүс ихэвчлэн наранд цохиулснаас болж амиа алджээ. Өнгөрсөн зун ч мөн хэт халууны улмаас олон хүн амь насаа алдаж байсан. Нийслэл Дели хотод агаарын температур 42,6°С хүрч халсан нь ердийнхөөс хоёр градусаар дээгүүр аж.
Сэтгэгдэл ( 0 )