Энэтхэгт аагим халуун болж 500 хүн амь насаа алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Өнгөрсөн 2 сарын хугацаанд Энэтхэгт 500 гаруй хүн аагим халууны улмаас нас барсан байна. Тодруулбал, 2013 оны 4-р сарын нэгнээс өчигдрийг хүртэл 524 хүн амиа алджээ. Даваа гаригт л гэхэд Энэтхэгийн нийслэл Дели хотод цельсийн 42.6 хэм халуун байсан бөгөөд энэ нь хэвийн хэмжээнээс 2 хэмээр илүү байсан аж. Мөн тус улсын баруун хойд хэсгийн Раджастхан мужийн Тар цөлийн Чуру хотод аагим халуун +45,2 С болон хойд мужийн Уттар –Прадешд +46,2 С байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top