АНУ-ын Пенсилванид амьдардаг 54 настай Жефрэй Хэршел гэгч хүүхдийн садар самууныг сурталчлагч эрийг 3 охин CNN-ын Эрх Чөлөө төсөлд хандаж мэдээлсний ачаар баривчилж 12 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Мөрдөн байцаагчид түүнийг үйлчлүүлэгчдийн сэрэлийг өдөөх зорилготой Филиппиний охидыг хүчээр секс хийлгэж байгаа бичлэгийг интернетээр дамжуулан үзүүлдэг байсан ба түүний үйлчлүүлэгчид нь охидоос үүнийг нь яг дуурайлгаж хийхийг шаарддаг байсныг олж илрүүлжээ.
2011 оны 5 сард 3 охин энэ талаар CNN-д мэдээлэх үед тэд дөнгөж 8 настай нэг ангийн найзууд байсан байна.
АНУ-ын Хөүмландын Аюулгүйн Албаны мөрдөн байцаагчид болон АНУ-ын Цагаачлалын Алба ба Хэрэглэгчдийг Хууль Сахиулах байгууллагын зарим ажилчид CNN-д өгсөн 3 охины мэдээлэл нь Жефрэй Хэршелийн эсрэг мэдүүлэг болсон гэж мэдээлжээ. Энэ мэдээллийн дагуу насанд хүрээгүй хүүхдийг албадан секс хийлгэдэг бүлэг гэмт хэргийн ажиллагааг мөрдөх ажлыг эхэлжээ. Дэлхий даяар нийт үйлчлүүлэгчид тэр дундаа АНУ-аас 10-15 үйлчлүүлэгч нь байнга тэдэнд энэ бичлэг шоуг үзэхийн тулд мөнгө төлж зарим тохиолдолд зааварлан чиглүүлж өгдөг байсан байна.
Хөүмландын мөрдөн байцаагчид 2011 онд Хэршелийн гэрээс нотлох баримт болох компьютер, гар утас, хүүхдүүдийн зураг, олон тооны видео бичлэг олжээ.
Энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын хэд хэдэн мөрдөн шалгах агентлаг, Филиппины үндэсний цагдаагийн газар, орчин цагийн боолчлолын эсрэг тэмцэгч “Визяаны Форумын Сан” зэрэг байгууллагууд идэвхтэй оролцсон байна
Сэтгэгдэл ( 0 )