Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хуулийн шинэчлэл батлагдаад удаагүй байна. Тэгвэл шинэ хуулийг хэрэгжүүлж, анхны ижил хүйстэн хос өчигдөр хуримаа хийлээ.
Тэд энэ хууль батлагдсан даруйд хуримлаж байгаа анхны ижил хүйстэн хос юм. Винсент Оотин, Бруно Боилеау нар хэдийгээр маш их эсэргүүцэл, доромжлолтой тулгарч байгаа ч хуулийн дагуу эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэх анхны билэг тэмдэг болох гэж байгаадаа баяртай байгаагаа дурджээ. Франц улс сүүлийн хагас жилийн турш эсэргүүцлийн жагсаал тэмцэл дагуулсны эцэст ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хуулиндаа тусгасан дэлхийн 14 дэх улс болж байна.
Мөн Их Британид ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тал дээр эрх баригчид хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Mongol bolson hoino 10-20 jiliin daraa biz