Хиллари Клинтон: Ээж минь миний нөхрөөр бахархдаг байсан

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Хиллари Клинтон нь 1947 оны 10 сарын 26-нд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн. Тэрээр 1975онд Билл Клинтонтой гэрлэж 1993-2001онуудад АНУ-ын тэргүүн хадагтай байжээ. 2007 онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж буйгаа илэрхийлж байсан байна. Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа түүнийг Төрийн Нарийн бичгийн даргаар томилжээ. Хиллари Клинтон 2013 оны 1 сарын 29 хүртэл хүртэл энэ албаа нэр төртэйгээр хашжээ. Түүний Төрийн Нарийн Бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийн өмнөхөн өгсөн ярилцлагаас сонирхоно уу.

Сурвалжлагч:

-    Энэ таны Төрийн Нарийн бичгийн даргын хувьд өгч байгаа сүүлчийн ярилцлага уу?

Хиллари Клинтон:

-    Итгэхэд хэцүү байна. Гэхдээ цаг хугацаа их хурдан өнгөрчээ.

Сурвалжлагч:

-    Та 3 жилийн өмнө Москвад ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлгүй байна гэж хэлж байсан. Мөн 2 жилийн өмнө Австралид байхдаа ингэж хэлж байсан. Харин сүүлийн хэдэн өдөр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага “Хилларигийн төлөө бэлхэн” нэртэй компанит ажлаа эхэлсэн. Та яг одоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж хэлж чадах уу?

Хиллари Клинтон:

-    Яг одоо бол би Төрийн Нарийн бичгийн дарга хэвээр байгаа. Би ямар нэгэн буяны ажил хийх, ном бичих, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг ажилдаа илүү анхаарлаа төвлөрүүлж энгийн амьдралаар амьдрахыг хүсэж байна.

Сурвалжлагч:

-    Энэ нь магадгүй гэсэн хариулт уу?

Хиллари Клинтон:

-    Тиймээ. Мэдээж. Би яг одоо болж байгаа зарим зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Би бүх зүйлд анхаарлаа хандуулдаггүй. Одоогоор надад ямар нэгэн төлөвлөсөн зүйл байхгүй байна. Ямар ч байсан өөрийн энгийн амьдралдаа эргэн орохыг хүсэж байна. Ямар нэгэн нарийн төлөвлөсөн зүйлгүй, өглөө босоод, эргэж унтахаар бол унтаад л энгийн амьдрахыг хүсэж байна. Энэ бол миний амьдралд шинэ зүйл болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд би яг ийм чөлөөтэй байдлаар амьдарвал ямар болохыг мэдэхгүй байна.

Сурвалжлагч:

-    Одоогийн байдлаар болон ирээдүйг зөгнөн харахад та бол одоогийн том хаалтыг авч ирээдүйн анхны эмэгтэй ерөнхийлөгч байж болох магадлалтай. Та энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна, таньд ийм мэдрэмж төрдөг үү?

Хиллари Клинтон:

-    Тиймээ. Манай улсад ийм том хаалтыг авч хаях нь маш чухал байна гэдгийг ойлгож байна. Манай улс эмэгтэйчүүдийн төлөө маш их ажил хийсэн төдийгүй бүр эмэгтэйчүүдийн эрх, үүргийн стандартыг тогтоосон байгаа. Гэвч би дээр дурдсанчлан бидний ажилд саад болоод байгаа энэ хаалтыг олж харахыг хүсэж байна. Энэ хаалтыг авч хаях хэн нэгэн тусгай хүн байх ёстой гэж бодохгүй байна. Энэ бол тухайн түүхийн хэн нэгэн нэр дэвшигчтэй давхцаж байгаа явдал ба үүнийг ганцхан хүн арилгана гэж байхгүй. Маш олон хүмүүс нэгэн ижил зорилготой нэгдмэл байж энэ хаалтыг арилгана гэж бодож байна.

Сурвалжлагч:

-    Таныг ийм эрүүл сайхан байгааг харахад сайхан байна.

Хиллари Клинтон:

-    Баярлалаа.

Сурвалжлагч:

-    Таны эрүүл мэндийн байдал таныг гэнэт сандаргаж байсан уу?

Хиллари Клинтон:

-    Үгүй.  Миний хувьд эрүүл байна гэдэг маш том сюрприз. Ер нь би амьдралдаа бараг өвдөж байгаагүй. Би охиноо төрүүлэхдээ, бас тохойгоо хугалахдаа хоёрхон удаа л эмнэлэгт хэвтэж байсан. Бусад тохиолдолд би маш азтай хүн.

Сурвалжлагч:

-    Шил зүүдэг эмэгтэй хүний хувьд би шилээ авчихвал урьдаа байгаа асуултаа харж чадахгүй болчихно.


Хиллари Клинтон:

-    Тиймээ, үнэн шүү.

Сурвалжлагч:

-    Хэрэв та яг одоо шилээ авбал яах вэ?

Хиллари Клинтон:

-    Тиймээ, би өмнө нь шилээ аваад толгой эргэдэг байсан. 9 настай байхаасаа ойрын хараа муудаж шил зүүж эхэлсэн. Олон жил, унтахаас бусад цагаар контакт линз зүүж байна. Одоо бол шилээ авсан ч надад ямар ч өөрчлөлт гаргахгүй.

Сурвалжлагч:

-    Сенатор Жонн Керри дөнгөж саяхан Төрийн Нарийн бичгийн дарга боллоо.

Хиллари Клинтон:

-    Тиймээ. Үүнд миний сэтгэл их хөдөлж байсан шүү. Жонн Керриг Төрийн Нарийн бичгийн дарга болоход түүний ажлын багийнхан болон бид хамтдаа ажиллаж байсан. Миний ажлаа хүлээлгэж өгөх сүүлчийн өдөр бол баасан гараг  байх юм. Энэ үед би бүх үүрэгт ажлаа хийж дуусгах ёстой ба миний хийж байсан ажлыг Жонн Керри үргэлжлүүлэн хийх болно.

Сурвалжлагч:

-    Та 4 жилийн өмнө түүнд ажлаа хүлээлгэн өгнө гэж мэдэж байсан бол юу гэж хүсэх байсан бэ?

Хиллари Клинтон:

-    Би сурсан бүх зүйлээ үйл хэрэг болгохыг хичээдэг. Энэ ажилд зарим нэгэн шүүмжлэлтэй зүйл бий. Нэгдүгээрт, айлчлал, аялал хийхгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй. Конди Райс гэхэд хэдэн сая км аялсан ба өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс илүү олон орноор аялсан байдаг. Яагаад бид ингэж их аялах ёстой гэж?  Бид ял шийтгэлд дуртай гэж үү? Үгүй, АНУ үүнийг уудлан илчлэх ёстой. Заримдаа хүмүүс мэдээлэлд хошуурч, нийгмийн хэвлэл мэдээллээр дамжуулан биднийг дагаж мөрдөж байдаг. Гэвч АНУ төрөл бүрийн үйл ажиллагаа, уулзалтад оролцож байнгын дэлхий дахинд анхаарлаа хандуулах ёстой болдог юм.

Сурвалжлагч:

-    Мадлин Олбрайт Төрийн Нарийн Бичгийн даргын ажлаа өгсний дараа сонин уншина гэдэг бол бас нэгэн өөр ажил гэж хэлж байсан.

Хиллари Клинтон:

-    Энэ үнэн. Байнгын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн хувьд цаг үргэлж хариуцлагатай байхыг шаарддаг. Би өөрийн ажилчиддаа байнга энэ талаар юу мэдэж байгаа болон цаашид юу хийх гэж байгаа талаараа зааж зөвлөж байдаг. Харин одоо надад тэгэх шаардлага байхгүй боллоо.

Сурвалжлагч:

-    Би таныг ээжтэйгээ ямар дотно байсныг мэднэ. Та түүнийг юугаар илүү бахархах байсан гэж бодож байна.

Хиллари Клинтон:

-    Миний ээжийн хамгийн сайн зан нь хүнийг юу хийснээр нь биш зан чанараар нь үнэлж дүгнэдэг байсан явдал юм. Ээж минь надаар, миний нөхрөөр бахархдаг байсан. Бас янз бүрийн хүмүүстэй байнгын холбоотой байхыг их хичээдэг байсан. Тэр намайг сайн зүйл хийсэн гэж бодоосой гэж хүсэж байна. Би ч сайн хүн байхын төлөө хичээсэн гэж бодож байна.

Сурвалжлагч:

-    Умард Солонгос цөмийн зэвсэгтэй орон. Иран ч мөн адил энэ замаар явж байна. Америк үүнд хэрхэн анхаарлаа хандуулдах ёстой вэ? Обамагийн засгийн газар үүнийг зогсоохын төлөө хэрхэн ажиллах ёстой гэж та бодож байна?

Хиллари Клинтон:

-    Тиймээ. Америк үүнд анхаарлаа хандуулах ёстой. Обамагийн засгийн газар үнэхээр том алхам хийсэн. Олон Улсын Хамтын Нөхөрлөлийг бий болгосон. Би тэдэнд цөмийн зэвсгээ зогсоох ёстой гэсэн мэдээг өгөхийн тулд Иранийн дэглэмд хориг тогтоох шаардлагатай байгаа талаар нэлээд олон оронтой хэлэлцээр хийж эхлэхэд үүнд үл итгэх байдалтай тулгарч байлаа. Бид энэ бэрхшээлийг даван туулахад бэлэн байсан төдийгүй нэлээд үр дүнтэй байхаар хатуу хориг тавьж чадсан.

-    Умард Солонгосын хувьд ч мөн адил. Хятад улсыг оролцуулсан Олон Улсын Хамтын Нөхөрлөл пуужин харвах хөтөлбөрт шинээр хориг тавьсан. Умард Солонгос, Иран хоёр улсын хийж байгаа үйлдэлд хүн бүр дургүй байгаа. Бид үүнд санаа тавьж байгаа улс орнуудыг болон Иран улсын хөрш зэргэлдээ эрсдэлд байгаа улсууд, зүүн хойд азийн орнуудыг ч мөн хамтын нөхөрлөлд нэгтгэх ёстой болоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(203.194.114.232) 2013 оны 05 сарын 30

Монголд гоомоо хэрэггүй шүү. Гоомоо дэмждэг авгай ахиж манайд бүү зүглээсэй

0  |  0
Top