Хятадын эрдэмтэд гар, хөл, амны өвчний эсрэг вакцин гаргаж авчээ.
Шинэ вакцины туршилтанд 10,000 гаруй хүүхдийг хамруулсан ба энэ нь 90%-ийн эерэг үзүүлэлттэй гарсан аж. Энэхүү вакцин нь өөр бусад халдварт өвчинд огт нөлөөлөхгүй зөвхөн гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлэх болно гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Гар, хөл, амны өвчин нь 2009 онд Хятад улсад анх тархсан ба тухайн үед 1,2 сая гаруй хүн өвчлөн түүнээс 14,000 хүн өвчний хүнд шатанд орж 353 хүн нас барж байжээ. Энэ халдварт өвчнөөр өвчилсөн үед маш их өвдөлттэй тууралт цэврүүтэн гардаг ба зарим тохиолдолд тархиндаа халдвар авч үхэлд хүргэх магадлалтай нөхцөл байдалд хүргэдэг аюулт өвчин юм.
Хятадын Жиансу мужийн болон Бээжин хотын судалгааны багийнхан өвчин үүсгэдэг идэвхгүй гэдэсний нянгаас (EV71) гаргаж авсан вакцинаа 6 сартайгаас 3 нас хүртэлх насны хүүхдэд хийж үзэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөх магадлал 90%-аар буурсан байна.
EV71-ын вирусын халдвар нь хүүхдэд маш хүндээр тусдаг ба үхэлд хүргэж болох аюултай тул маш их сэтгэл зовоосон асуудал байсан. Харин энэ вакцин нь өвчтнийг хүндэрч эмнэлэгт хэвтэхээс бүрэн хамгаалж чадна гэж Хятадын эрдэмтэд хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )