5 ихэр хүүхэд тээж байгаагаа саяхан мэджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Чехийн нийслэл Прага хотын оршин суугч 23 настай Александра Киноваг  эмч нар ихэр хүүхэд тээж байгаа гэж хэлж байжээ. Гэтэл дөнгөж саяхан 5 ихэр болохыг нь мэдсэн байна. Тэрээр нэг хүүтэй ба ирэх бямба гарагт хийсвэр хагалгаа хийлгэн 5 ихэр хүүхдээ төрүүлэхээр болжээ.

5 хүүхдийн эх ихрүүдийг тээх үед өглөөд жаахан хүнд байдгаас бусад тохиолдолд бараг зовиур байдаггүй гээд анхны хүүгээ хөхөөрөө хооллож байсан учраас 5 ихрийг ч мөн хөхөөрөө хооллохоор төлөвлөж байгаа гэж ярьсан байна.

Эхийн хэвлийд ихрүүдийн 2 нь нөгөө 3-ынхаа доор нь байрлалтай байгаа тул ихрүүдийн хүйсийг нарийн мэдэх боломжгүй гэв.
Алабамагийн Их Сургуулийн доктор Врайт Бэйтсийн хэлснээр бол 5 ихэр хүүхэд төрөх нь хэдэн сая төрөлтөд ганц тохиолддог ховор төрөлт гэнэ.

Харин 600,000 төрөлтөд 1 удаа дөрвөн ихэр, 7,000-10,000 төрөлт тутамд 1 гурван ихэр, 100 төрөлт тутамд 1 хоёр ихэр хүүхэд тус тус төрдөг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ.

Канадын Онтарио хотод хамгийн анхны 5 ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлж байсан гэнэ. Харин үүнээс хойш АНУ-д жил бүр 10 гаруй удаа 5 ихэр хүүхэд мэндэлдэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D.a(49.0.195.108) 2013 оны 06 сарын 02

goe yma gaihaltai

0  |  0
nar (202.179.7.6) 2013 оны 06 сарын 02

uur deeree jishij bodson chin hetsvv sanagdaj bna shvv ene bvsgvid amjilt

0  |  0
Top