Энэтхэгийн Вижаяа Кумари гэгч эмэгтэй 1993 онд 48 настайдаа Алигар дүүрэгт амьдардаг хөршийнхөө амийг хөнөөсөн хэргээр шоронд орсон аж. Тэрээр тухайн үед 5 сартай жирэмсэн байжээ. Уг нь тэрээр 1994 онд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсаны ачаар барьцааны мөнгө 5,000 рупи төлөөд гарах боломжтой болсон аж. Гэвч түүний нөхөр энэ мөнгийг төлөхөөс татгалзсан гэнэ.
Эх хүү хоёр Лукнавын Нари Никетан шоронд хамтдаа байсан ба хүүг 6 нас хүрэхэд өсвөр насанд хүрсэн гээд гэрт нь суллаж гаргажээ. Канхаяа хүү эхээсээ тусдаа 7 жил амьдарсан ба энэ хооронд түүнийг асран халамжлах хүн байсангүй, маш хүнд байдал байжээ. Гэхдээ хүү эхийгээ суллах барьцааны мөнгө олохоор ажил хийж эхлэсэн байдаг.
Канхаяа Кумари хүү маш шаргуу ажилласны эцэст барьцааны мөнгө 5,000 рупи цуглуулан 19 жил шоронд хоригдоод байсан ээжийгээ гаргаж авчээ.
Энэтхэгийн хууль зарим талаар анхаарууштай дахин авч хэлэлцэхээр зүйл ихтэй байдаг байна. Азийн Хүний Эрхийн Комиссоос Энэтхэгийн эрүүгийн хуулийн системийн хэргээ хүлээх барьцааны төлбөр нь ял шийтгэл оногдуулахад хүндрэлтэй байдаг талаар шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 6 )
neg rupi ni 1993-nd oiroltsoogoor hedtei baisiin bol